ИЛГЭН ГУТАЛ

Илгэн гутлыг цэвэрлэхэд нашатырын спиртын уусмал ашигаж болно. Бохирдсон хэсгүүдийг уг уусмалаар элгэний хэв дагуу зөөлөн арчих замаар арилгасаны дараа хүүхдийн каш чанадаг буудайг энд тэндгүй жигд цацаж өгнө. Энэхүү буудай нь өөртөө давсыг шингээнэ. Иймд таны гутал шинэ мэт цэвэрхэн болох болно.Шинэ хос гутлыг заавал тусгайлан бүтээгдсэн зориулалтын шүршлэгээр шүршин сайн нэвчүүлэх хэрэгтэй. Үүний тусламжтайгаар цас, ус, чийг, давс болон тоосонцор гэх мэт гадны муу нөлөөллөөс хамгаалагдана. Энэ шүршлэгийг гутлыг шинэ дээр нь 2 дахин давтан шүршвэл илүү үр дүнтэйг санаарай.

Маш их хиртсэн илгэн гутлыг вооктой халуун бүлээн усаар угааж болдог. Гутлан дээрээ воок цацаад гуталны щёткоор арчиж огт болохгүйг анхаар. Учир нь гуталны тань материал хохирох боломжтой. Воокийг халуун бүлээн усанд сайтар шингээсний дараа тусгай щёткийн тусламжтайгаар гутлаа жигд арчна. Дараа нь хуурай цэвэрхэн алчуураар арчна.Хэрэв угаалт тус болохгүй байвал буцалж буй усны уурыг ашиглаж үзэх хэрэгтэй. Ууран дээр хэдэн минут барьсаны дараа таны гуталны материал сэргэж шинэ мэт болох болно. Гэвч энэ аргыг олон удаа давтаж болохгүйг анхаар.. Илгэн гутлыг тусгай зориулалтын хаймраар үрж цэвэрлэдэг. Толбо арилахгүй бол зүлгүүр цаасаар маш болгоомжтой үрж цэвэрлэнэ. Норсон илгэ хатуурдаг тул элгэн гутлыг цэвэрлэхдээ норголгүй, халуун ууран дээр барьж цэвэрлэдэг. Гутал дээр давсны цагаан зураас харагдах нь их эвгүй. Түүнийг арилгахын тулд 500 мл усанд нэг хоолны халбага уксус найруулж, гутлаа арчаарай.

Хэрхэн хамгаалах вэ

Илгэн эдлэлийг шинээр нь аваад өмсөхөөсөө өмнө зориулалтын хамгаалалчийг хэрэглэхийг зөвлөж байна. Хамгаалагч гэдэг нь зориулалтын шингэн бөгөөд илгийг хурдан халцрахаас урьдчилан сэргийлж, ус тогтохгүй болгож, эдэлгээг нь уртасгадаг нэгэн төрлийн ангижруулагч юм. Энэ төрлийн хамгаалагч нь төдийлөн элбэг биш бөгөөд голдуу Итали, Герман, Турк зэрэг улсад үйлдвэрлэгдсэн Европийн стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд нь өндөр чанартай байдаг. 

Зориулалтын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх нь илгэний анхны өнгийг хадгалж, гүн цэвэрлэгээг хийж өгдөг. Зориулалтын цэвэрлэгч гэдэг нь хялгасан, резинэн болон зарим тохиолдолд маш зөөлөн, нарийн төмөр утсаар хийсэн сойз болон цэвэрлэгч шингэний иж бүрдэл юм. Зарим хэрэглэгч зориулалтын сойзоор цэвэрлэчихээд шингэн цэвэрлэгчийг ойшоодоггүй тал бий. Сойзоор илгэнд нэвчсэн тоос шороог авч, үсийг нь босгох бөгөөд шингэн цэвэрлэгчээр өнгийг нь сэргээж өгдөг. Шингэн цэвэрлэгч нь хар, бор, өнгөгүй байдаг.

Хар бороос бусад ямар ч өнгийн илгийг өнгөгүй шингэнээр цэвэрлэж болно. Шингэн цэвэрлэгчийг илгэн гадаргуугаас 15~20см зайтай барьж шүршээд, ойролцоогоор 30 минут орчмын дараа та тухайн хувцас, гутлаа өмсөх нь тохиромжтой. Хамгийн гол нь тогтмол, болж өгвөл орой бүр цэвэрлэж байх хэрэгтэй. Пролон болон зориулалтын бус цэвэрлэгч шингэнийг ашиглах нь илгийг цэвэрлэхэсээ илүү халцруулдах аюултай.

Илгэн эдлэлийг шингэн зүйлээс хол байлгах шаардлагатай. Санаандгүй байдлаар цай, кофе зэргийг асгасан тохиолдолд илэг халцарах бөгөөд цэвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс цас, бороотой үед илгэн гутал болон хүрэм өмсөхгүй байх хэрэгтэй. Гутлыг зөвхөн хуурай үед нь цэвэрлэж байвал үр дүнтэй бөгөөд таны гутлын эдэлгээ удаан байх болно.