ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

            I. Нийтлэг заалт

  1. Энэхүү нөхцөл журам нь вебсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  2. Уг нөхцөл нь үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн худалдан авалт хийхээс өмнө вебсайтаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү нөхцөл, журмын хэрэгжилтэнд хэрэглэгч, гүйцэтгэгч нар хамтран хяналт тавина.

           II. Үйлчилгээ

  1. Bestshoes.mn нь тогтмол үйл ажиллагаатай байж өдрөөс өдөрт шинэчлэгдэн, үйлдвэрэлсэн бүтээгдэхүүнээ сурталчилах,   онлайнаар худалдаа хийх зорилготой байна.
  2. Вебсайт нь 24 цагийн үйл ажиллагаатай байх ба интернэтийн орчинд хүссэн цагтаа, сонирхсон бараагаа хайж олон худалдан авалт хийх боломжийг танд олгоно.
  3. Вебсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  4. Байгууллага вебсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал, үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

          III. Вебийн хэрэглэгч:

  1. Вебсайт нь хэрэглэгчтэй байна. Вебээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вебэд бүртгүүлсэн байх ёстой.
  2. Хэрэглэгч вебэд бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн нэр, е-мail хаяг, өөрийн хаяг, харилцах утас, нууц үгийг оруулна.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. Нэг хэрэглэгч нэг л е-мail хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан е-мail хаяг дахин өөр хэрэглэгчид ашиглагдахгүй.
  5. Шинээр бүртгүүлж вебийн хэрэглэгч болмогц тухайн хэрэглэгчид булан үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, сагсны мэдээлэл зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  6. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  7. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вебийн хүргэлтийн үйлчилгээний дагуу хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

          IV. Хүргэлт

  1. Таны захиалсан нийт барааны үнэ 400,000₮ өөс дээш үнийн дүнтэй нөхцөлд хүргэлтийн үйлчилгээг авах бөгөөд хүргэлтийн компани үнэгүй хүргэж үйлчилнэ.  Харин хаяган дээрээ байгаагүй, хаягаа буруу өгсөн тохиолдолдоос болж дахин хүргэхээр бол 10,000 төг нэмж авна.
  2. Бараа түүний жин, овор хэмжээ болон бараа захиалсан газрын хол ойроос шалтгаалан барааг 3- 5 хоногт   багтаан танайд хүргэнэ.
  3. Хэрэглэгч барааг хүргүүлэх хаягийг зөв өгөх ба холбоо барих утасны дугаарыг заавал өгнө.
  4. Хэрэглэгч та хүргэлтийн ажилтанд төлбөрийн баримт болон бусад бичиг баримтаа үзүүлэн барааг хүлээж авна.
  5. Хүргэлтийн ажилтан барааг захиалагчид шалгуулан хүлээлгэж өгөх ба хэмжээ таараагүй тохиолдолд  хэрэглэгч барааг солиулж  болно.
  6. Хэрэглэгчийн төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал утас болон e-мail рүү холбогдож лавлагаа хийж болно.
  7. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вебсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  8. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мail болон 99122235, 88001668 утсаар  холбогдож болно.

           V. Бараа буцаах, солих нөхцөл

  1. Барааг захиалахдаа манай сайтын зөвлөгөө хэсгийг заавал харна уу.
  2. Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авах үед барааны бүрэн бүтэн эсэхийг шалгах үүрэгтэй.
  3. Хэрэв эдгээр гэмтэл илэрсэн тохиолдолд уг барааг 24 цагийн дотор оффис дээр буцааж өгнө.
  4. Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүний хэмжээ загварыг бүрэн хариуцана.
  5. Хэрэв захиалсан гуталын хэмжээ таараагүй тохиолдолд төлбөрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр дансанд хийх буюу хэрэглэгч хүсвэл дахин захиална.
  6. Хэрэглэгч хүргэлтийн ажилтангаас захиалсан бараагаа хүлээн авч гарын үсэг зурсан нь авсан бараандаа сэтгэл хангалуун байна гэж тооцогдоно. Гарын үсэг зурснаас хойш барааг буцаахгүй.

         VI. Төлбөрийн нөхцөл

  1. Хэрэглэгч барааны төлбөрийг хийхдээ, Bestshoes.mn веб сайтын "Төлбөр" гэсэн хэсэгт заасан бүх хэлбэрээр хийж болно.
  2. Бараа хүргэх хаяг тодорхой байх ба таны захиалсан бараа 400.000₮ өөс дээш тохиолдолд хүргэж үйлчилнэ.
  3. Хүргэлтийн зардлыг тухайн барааны овор, жин, хол ойр зайнаас хамааруулан тохиролцсоны үндсэн дээр хүргэж өгнө.

         VII. Давагдашгүй хүчин зүйл

  1. Давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, дайн байлдаан, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулах болно.
  2. Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан, тухай талууд нэн даруй нэг нэгэндээ утсаар, е-мail-ээр мэдэгдэнэ.

         VIII. Маргааныг шийдвэрлэх

  1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
  2. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

         IX. Үйлчлэх хугацаа

  1.   Үйлчлэх хугацаа Гүйцэтгэгч, хэрэглэгчид барааг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаар дуусгавар болно.